АГУУЛАХАД ХАМГИЙН ЧУХАЛ ЗҮЙЛС

Аливаа бизнесийн байгууллага өргөжихийн хэрээр агуулахын нөөцөө нэмэгдүүлэх асуудал тулгардаг. Одоо үед хөдөлмөр хөнгөвчилсөн, цаг хугацаа хэмнэсэн, бүр хүний оролцоо ч шаардлагагүй шийдэлтэй маш олон төрлийн агуулахууд дэлхий дахинд бий болж, хөгжсөөр байна.

Агуулах гэхээр л хэдэн тавиур тавьчихсан байдаг газар биш. Ер нь энэ ойлголт өөрөө маш хоцрогдсон зүйл. Агуулах нь зөвхөн бараа бүтээгдэхүүнийг найдвартай, аюулгүй хадгалах үүрэгтэй байсан бол одоо үед агуулах нь өөрөө хөдөлмөр хөнгөвчилдөг, санхүүгийн хэмнэлт үзүүлдэг, аюулгүй ажиллагааг хангадаг хэрэгсэл болж байна.

Агуулахын тавиур нь дотроо энгийн, хүнд даацын, хагас, бүрэн автомат, автомат подонтой гэх мэт олон төрөлтэй. Агуулахын тавиурын төрлөөсөө хамаараад орон зайн ашиглалт өөр өөр байдаг. Аль аль нь бизнесийн байгууллагад өндөр үр өгөөж өгөх зориулалттай.

Тавиураа сонгохдоо агуулахын орон зай, бараа бүтээгдэхүүний шинж чанар, бараа бүтээгдэхүүний оролт, гаралт зэрэг зүйлүүдээ нарийн бодож сонгох ёстой. Жишээ нь: Хурдан мууддаг бараа бүтээгдэхүүнтэй бол гулсдаг замтай агуулахын тавиур илүү тохиромжтой. Энэ агуулахын тавиур нь нэг талаар бараа бүтээгдэхүүнээ хийгээд нөгөө талаас нь эхэндээ хийсэн бараа бүтээгдэхүүнээ авах боломжтой гэдгээрээ давуу талтай. Мөн энэ тавиур нь агуулахын орон зайн 80 хувийг ашигладаг.

АГУУЛАХАД ХАМГИЙН ЧУХАЛ ЗҮЙЛС

  • МЭРГЭЖЛИЙН ЗУРАГ ТӨСӨЛ

Агуулахаа одоо байгаагаас нь илүү ашиглалтын талбай өндөртэй болгохыг хүсвэл агуулахдаа хэмжилт хийн, бараа бүтээгдэхүүн болон барилгын онцлогт тохируулан нарийн тооцоолол гаргах хэрэгтэй. Ингэснээр ашиглалт өндөртэй зохион байгуулалтын шийдлийг гаргах боломжтой юм. Хэрвээ агуулахаа барьж эхлэх гэж байгаа бол бараа бүтээгдэхүүний онцлогтоо тохируулан тавиур, тоног төхөөрөмжийн сонголтоо хийсний дараа зураг төслөө гаргах хэрэгтэй. Ингэснээр, агуулахын 1мкв орон зайгаа ч ашиглах боломж бүрдэх давуу талтай юм.

  • АГУУЛАХЫН ТАВИУР СОНГОЛТ

Урт хугацаанд ашиглагдах шаардлагатай байдаг тул хамгийн чанартай, даац сайтай, бараа бүтээгдэхүүний онцлогт тохирсон байх хэрэгтэй. Бүтээгдэхүүндээ тохирсон ашиглалтын талбай хэмнэсэн тавиур сонгох нь агуулахын орон зайн 80-90 хувиа ч ашиглах боломжийг бүрдүүлдэг. Манайхны гаргадаг нийтлэг алдаа нь барилгын төмрөөр мэргэжлийн бус хүмүүс тавиур угсраад болчихлоо гэж боддог. Энэ бол эдийн засаг, цаг хугацааны маш том алдагдлыг авчирдаг.

  • ТАВИУР УГСРАЛТ

Агуулахын тавиурын угсралтыг олон улсын стандартын дагуу хийх шаардлагатай. Ингэснээр таны агуулах урт хугацаанд ашиглагдах болно. Мэргэжлийн бус хүмүүсээр угсралт хийлгэх нь нурах эрсдэл үүсгэхээс гадна агуулахаа нүүлгэх тохиолдолд зөөвөрлөөд аваад явах боломжгүй байдаг. Тиймээс найдвартай газраар хийлгэх нь агуулахдаа хийж буй хамгийн зөв хөрөнгө оруулалт юм.

  • ТОГТМОЛ ҮЗЛЭГ

Бараа материал нь байгууллагын үнэт зүйл. Түүнийгээ аюулгүй, найдвартай хадгалахын тулд агуулахын тавиуртаа тогтмол үзлэг хийж, засварыг тухай бүрт нь хийх шаардлагатай. Ингэснээр ирээдүйд учирч болох эрсдэлээс хол байж чадна.

Манайхан ихэвчлэн хямд гэж бодоод өөрсдөө тавиураа захиалаад, эсвэл найдваргүй газраас авчихдаг. Гэвч энэ нь эвдрэл гэмтэлтэй ирэх, таарахгүй байх, чанаргүй, баталгаагүй байх гэсэн асуудлууд үүсгэдэг. Тэгээд хувь хүмүүсээр эсвэл өөрсдөө болсон болоогүй угсралт хийдэг. Гэвч энэ бол цаанаа бүгд олон улсын стандартын дагуу хийгдэх ёстой нарийн ажиллагаатай. Тэгээд яг бараа бүтээгдэхүүнээ байршуулаад ирэхээр асуудлууд ундарч цаг зав, санхүүгээрээ хохирдог. Хэрвээ урт хугацаанд ашиглана гэж бодож л байгаа бол найдвартай газраар үйлчлүүлсэн нь зөв.

2017 оноос агуулахын ашиглалтыг хөгжүүлж буй “G&M star” компанийг онцолж байна. Тус компани нь энэ чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж эхэлсэн анхдагч компаниудын нэг юм.