Та хамгийн сүүлд хэзээ дэлгүүр орсноо санаарай. Таны үргэлж хардаг дэлгүүрийн тавиурууд бол зүгээр ч нэг бараа өрсөн хавтан биш юм. Тэд таныг орохоос гарах хүртэл чимээгүйхэн юм зарж байдаг худалдагчид. Хэрвээ бүтээгдэхүүн таны нүдний түвшинтэй ижил бөгөөд анхаарал татахуйц өрсөн бол та бараа авах магадлал өндөр. Харин эсрэгээрээ бүтээгдэхүүн тарсан, гарт авахад хэцүү бол хоосон гартай гарах магадлал их. Тийм учраас ухаалаг тавиурыг сонгох нь амжилттай бизнес хийх чухал алхмын нэг юм.
Супермаркетуудын тавиуруудын хувьсал, орчин үеийн супермаркетуудын тавиурын танилцуулга
1916 оны 9 сард Кларенс Саундерс хэмээх Америк эр өөрийн дэлгүүрээ нээхдээ анх удаа өөрөө өөртөө үйлчлэх байдлаар зохион байгуулсан нь дэлхийн дэлгүүрийн түүхийг тэр чигт нь өөрчилсөн шинэлэг санаа болсон юм. Хэрэглэгчид эхэлж сагсаа аваад, тавиуруудаас хүссэн бараагаа сонгож авсны дараа дэлгүүрийн төгсгөлд кассын дээр шалгуулж төлбөрөө төлдөг байсан нь тухайн үедээ цоо шинэ үйлчилгээ байв. Энэ үйлчилгээгээ тэрээр Piglly Wiggly гэж нэрлээд патентаа авч франчайз болгон зарснаар 1923 он гэхэд АНУ даяар 1200 Piglly Wiglly үүссэн бөгөөд жилийн нийт 100 сая гаруй долларын борлуулалтыг хийж байв.
Өнөөгийн супермаркетуудын тавиурууд нь маш олон төрөл бөгөөд бүтээгдэхүүн, хэрэглэгчдийн хэрэгцээ өөрчлөгдөхийн хэрээр улам хөгжиж ухаалаг болсоор байна. Ухаалаг технологи гэдэг нь энгийн тавиурыг багахан өөрчилсөн мэт санагдах боловч бүтцүүдэд ерөнхийд нь хувьсгал хийсэн - бараа материалыг хянах, үйлчлүүлэгчидтэй автоматаар харилцах боломжтой болгосон. Түүнээс гадна нь дэлгүүрүүд тавиуруудаа зүгээр л сайн ажиллах бус сайхан харагдуулах тал дээр анхаардаг болсон. Зөв өнгө, зохицол нь худалдан авалтыг илүү тухтай, мөн худалдан авах сэдлийг илүү төрүүлдэг байна.
Супермаркетын тавиурын зөв сонгосноор гарах үр дагаврууд
Зөв сонгосон тавиур аль аль талдаа бүх зайгаа см ч үлдээлгүй ашигладаг. Орчин үеийн ухаалаг автомат тавиур нь яг л тетрис шиг бараа бүтээгдэхүүний зохион байгуулалтыг алдагдуулахгүйгээр бүх орон зайд багтахаас гадна, дэлгүүрийн заал заавал том байх шаардлагагүй зэрэг олон давуу талтай.
Бүтээгдэхүүний харагдах байдлыг сайжруулах
Зөв загвартай тавиур нь бүтээгдэхүүнийг гайхалтай харагдуулж чаддаг. Нээлтэй загварыг, харааны түвшинд ашигласнаар хүсэж буй зүйлээ амархан олохоос гадна. Тэдний өөрсдөө ч хэрэгтэй гэдгээ мэдээгүй явсан зүйлсийг нь олж өгөхөд тусална. Мөн дэлгүүрийн эзэд аль барааг илүү тодотгомоор байгаагаа сонгон тусгай тавиурыг ашиглан хэрэглэгчдийг татаж болно.
Бат бөх, удаан хэрэглээ
Чанартай тавиурууд нь удаан эдэлгээтэй байдаг. Эдгээр нь таны гэрт байдаг энгийн тавиур биш бөгөөд өдөр бүр хүнд ачааг даах зориулалттай инженерчлэлийн тооцооллоор бүтээгдсэн. Хатуу, сайн хийсэн тавиуруудад хөрөнгө оруулалт хийснээр дэлгүүрүүд урт хугацаанд мөнгөө хэмнэж, өөрсдийн заалаа мэргэжлийн харагдуулдаг.
Тохирох сонголт
Дэлгүүрүүд өөр өөр өнгө, материал, зохион байгуулалтаар тавиуруудаа жинхэнэ өөрийн болгож чадна. Энэхүү уян хатан байдал нь дэлгүүрийн онцлогийг харуулсан өвөрмөц худалдааны орчин бий болгож, худалдан авалтыг илүү сонирхолтой болгодог. Ухаалаг тохируулга нь брэндийг онцолж, маркетингийг илүү үр дүнтэй болгоно.
Тавиурын төрөл
Бүтээгдэхүүнийг шинээр хадгалах утсан тавиур, халуун дулаан уур амьсгалыг бий болгох модон тавиур, хүнд даацын металл тавиур гэх мэт зориулалт, загвар, байршлаас хамаараад маш олон төрөл байдаг. Тавиурын дэлгэрэнгүй мэдээлэл болон захиалж авахыг хүсвэл Монголд цорын ганц баталгаат, албан ёсны эрхтэй, зөвлөгөө үйлчилгээтэй https://www.facebook.com/people/GM-Star-Warehouse-Mongolia/61556227555027/ компанитай холбогдохыг санал болгож байна.