MEZZANINE ГЭЖ ЮУ ВЭ ?

Mezzanine гэж юу вэ?

Mezzanine бол агуулах, үйлдвэрлэлийн байранд нэмэлт түвшин (хоёр давхар) бий болгох зориулалттай ган бүтэцтэй тавцан юм.  Энэ нь шат, хашлага, гарц, ачаа шилжүүлэх хэсэгтэй хамтран угсрагддаг.

1. Ашиг тус:

  • Ашиглагдаагүй өндөр зайг үр ашигтайгаар ашиглана
  • Шинэ барилга барих шаардлагагүйгээр талбайгаа 2 дахин нэмэгдүүлнэ.
  • Оффис, бараа хадгалах, тоног төхөөрөмж суурилуулах орон зайг шинээр бий болгоно.

2. Ашиглагддаг салбарууд:

  • Үйлдвэрлэл, машин механизмын угсралт
  • Логистик төв, агуулах 
  • Шатахуун түгээх станц, тоног төхөөрөмжийн засвар
  •  Өндөрт суурилуулсан хяналтын өрөө, аюулгүйн тавцан

3. Гол үзүүлэлтүүд (захиалгаар хийгдэнэ):

  • Материал: Q235 стандарт ган
  • Ачаалал даах чадвар: 300–1000 кг/м² (захиалгаар)
  • Өндөр: 2.5м – 5м 
  • Гадаргуу: Нунтаг будаг эсвэл цайрдсан бүрээс
  • Давхарын хийц: Ган тор (grating), хавтан, plywood, эсвэл ган хуудас

4. Дагалдах хэрэгслүүд:

  • Шат
  • Хашлага
  • Ачаа дамжуулах гарц
  • Лифт холболт
  • Гэрэлтүүлэг, кабель суваг

5. Яагаад G&M STAR-г сонгох вэ?

  • Өндөр чанартай ган материал
  • Захиалагчийн орчинд тааруулсан зураг, инженерийн шийдэл
  • Суурилуулалтын мэргэшсэн баг 
  • Төсөв, гүйцэтгэл, хугацаа хатуу хяналтад