Хүнсний дэлгүүрийн тавиурын зохион байгуулалт хийх ЗӨВЛӨМЖ

Та өөрийн дэлгүүрээ сэтгэлд нийцэхүйц, үзэмж загвар сайтай, чанарын шаардлага хангасан байлгахын тулд эхлээд тавиурын зураг төсөл, зохион байгуулалтыг маш зөв гаргах хэрэгтэй юм. Энэ нь жижиг дунд бизнес эрхлэгчдийн "хийх зүйл" -ийн жагсаалтын эхэнд бичигддэг.

Дэлгүүрийн тавиурын зохион байгуулалт зөв хйигдсэн үед бараа бүтээгдэхүүний борлуулалт сайн байдаг.

Таны дэлгүүрийн дизайны зорилго нь үзэсгэлэнтэй харагдах биш, харин үйлчлүүлэгчдийг татах орчныг бүрдүүлж дэлгүүрт өнгөрөөх цагийг уртасган бараа бүтээгдэхүүнийг сурталчилан таниулж, худалдан авалтыг сайжруулах явдал юм. Үйлчлүүлэгчид супермаркетаар зочлохдоо ерөнхийдөө дэлгүүрийн баруун талаас эхлэн худалдан авалтаа хийдэг. Ихэвчлэн урд талын баруун хэсэгт байрлах тасгууд нь нарийн боов, цэцгийн баглаа байдаг. Эдгээр хэсгүүд худалдан авагчдыг шинэхэн гурилан бүтээгдэхүүн, цэцгийн үнэрээр өдөөх зорилгоор байрлуулсан болно. Энэ бол сэтгэлзүйн нэг хэсэг болох үзэмж, үнэр, амт юм.

Тавиурын дээд тавцан

Тавиурын хамгийн дээд тавцан дээрээс та брэнд бүтээгдэхүүн, тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүнийг үзэх боломжтой. Эдгээр зүйлийг дээд тавиур дээр байрлуулах нь дэлгүүрийг өрсөлдөгчдөөсөө ялгарахад тусалдаг.

“Нүдний төвшин”-ний тавиурууд

Эдгээр тавцан дээрээс таны олж мэдэх зүйл бол хамгийн сайн борлуулалттай болон бусад тэргүүлэгч брэнд бүтээгдэхүүнүүд байх юм. Энэ нь үйлдвэрлэгчдэд зориулсан дээд зэрэглэлийн орон зай гэж тооцогддог. Хамгийн сайн борлуулалттай брэндүүд таны нүдэн дээр урд, төв хэсэгт үргэлж “нүдний түвшний тавиур” дээр байрладаг. Та энэ төвшний тавиурууд дээр үнэтэй зүйл эсвэл хамгийн боломжийн үнэтэй бүтээгдэхүүнийг тавих хэрэгтэй.

Хүүхдийн “Нүдний төвшин” тавиур

Эдгээр тавиур дээр байрлуулсан бүтээгдэхүүнийг ихэвчлэн хүүхдүүд уншиж харах боломжтой байдаг. Энд байрлах бүтээгдэхүүнүүд нь хүүхдийн сонирхлыг татахуйц бүтээгдэхүүнүүд байна. Эдгээр бүтээгдэхүүн нь хүүхдийн анхаарлыг татах зорилготой тул тэд хариу үйлдэл үзүүлж, бүтээгдэхүүнийг авах сэдэл үүсгэнэ. Эцэг эхчүүдэд зөвлөхөд хүүхдүүдээ гэртээ үлдээгээрэй тэгэхгүй бол та илүү их мөнгө зарцуулж магадгүй шүү.