Түр хүлээнэ үү
- Зураг төсөл. Манай хамт олон тухайн харилцагчид зориулан төсөв, төлөвлөлт, зохион байгуулалт сайтай, ашиглалт, аюулгүй ажиллагааг бүрэн хангасан хамгийн боломжит хувилбараар зураг төслийг боловсруулж, гүйцэтгэдэг.
- Ханган нийлүүлэлт. Дэлхийд танигдсан, нэр хүндтэй гадаадын томоохон үйлдвэрлэгчдээс шаардлагатай тавиур, тоног төхөөрөмжийг ханган нийлүүлж байна.
- Угсралт, суурилуулалт, нүүлгэлт. Түрээсийн агуулах ашигладаг байгууллагуудад тавиурын нүүлгэлт, угсралт, суурилуулалтын асуудал тулгардаг. Энэ асуудлыг бид мэргэжлийн түвшинд шийдвэрлэж, тавиурын ашиглалтын найдвартай байдлыг хангасан угсралт, суурилуулалтын ажлыг хийж гүйцэтгэдэг.
- Үзлэг үйлчилгээ. Бид харилцагч болон бусад байгууллагын хүсэлтийн дагуу бүх төрлийн даацын агуулахын тавиур, тоног төхөөрөмжид тогтмол хугацаанд үзлэг хийж, шаардлагатай тохиолдолд эд анги, хэсгүүдэд засвар, шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэдэг.