card

Бидний тухай

Манай компани нь 2002 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд боловсрол, гадаад дотоод худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж, улам өргөжүүлж ажиллаж байна.

Одоогийн байдлаар бид "боловсрол", "гадаад дотоод худалдаа" гэсэн салбаруудад үйл ажиллагаа идэвхтэй явуулж байна. Бид салбар бүрдээ туршлагатай, мэргэшсэн хамт олон бүрдүүлж хийж буй ажлаа чанарын өндөр төвшинд гүйцэтгэж хэрэглэгчид, үйлчлүүлэгчиддээ сэтгэл ханамжийн 100 хувийн баталгаа өгч ажиллаж байна.

Үнэт зүйлс

Ёс зүй, харилцагч, хариуцлага, хамт олон, хамтын зүтгэл

Эрхэм зорилго

Эрхэлж буй салбар бүртэй түүчээлэн, хөдөлмөр хамгааллыг чандлан сахиж, өөрийн баг хамт олон, харилцагчдын эрх ашгийг эрхэмлэн, улс эх орныхоо хөгжил дэвшилд өөрсдийн хувь нэмэрээ оруулна.

Уриа

Хөгжингүй ирээдүйн хамтдаа цогцлооно.


Аливаа байгууллага үйл ажиллагааны цар хүрээгээ тэлэхийн хэрээр, хэрэглэгч үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээг тасралтгүйгээр хангаж байхын тулд бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ тоо хэмжээ, агуулах нөөцийг нэмэгдүүлэх асуудал зайлшгүй тулгардаг.

Бид энэхүү агуулах нөөц нэмэгдүүлэх асуудлыг тухайн байгууллагын онцлог, шаардлага, хүсэл сонирхолд нийцүүлэн хүссэн хэмжээ, төрөл, загвараар боловсруулан хамгийн тааламжтай, боломжит хувилбар, нөхцлөөр асуудлаа шийдвэрлэхэд туслан хамтран ажиллах санал тавьдаг ба 2013 оноос эхлэн одоог хүртэл манай мэргэшсэн баг олон байгууллага, иргэдийн талархал дэмжлэгийг хүлээн ажиллан байна. Мөн дэлхийн зах зээлд танигдсан арвин туршлагатай томоохон үйлдвэрлэгчтэй хамтран ажиллах гэрээ хийж албан ёсны эрхтэйгээр Монгол улсын зах зээлд нийлүүлэлт, угсралт, зөвлөгөө, засвал үйлчилгээ хийх цогц үйлчилгээг үзүүлдэг нь бидний давуу тал юм.

Хүсэлт илгээх