ШИНЭ ҮЙЛЧИЛГЭЭ НЭВТРҮҮЛЛЭЭ.

Агуулах, супермаркетын барилга угсралтын ажлыг олон улсын стандартын дагуу гүйцэтгэж эхэллээ.

 “Г энд М стар” ХХК нь агуулах, супермаркетын цогц үйлчилгээгээ эрхэлж эхэлсэн анхдагч компаниудын нэг юм. Агуулах, супермаркетын тавиурыг зөв зохион байгуулснаар ашиглалтын талбайг хэд дахин нэмэгдүүлэн, санхүүгийн үр өгөөжийг дээшлүүлдэг.

Тус компани 5 жилийн туршлага, судалгаан дээрээ үндэслэн шинэ үйлчилгээ нэвтрүүлээд байна.

Доорх үйлчилгээнүүд нь олон улсын стандартыг баримтлан хийгддэг бөгөөд тухайн байгууллагын хэрэгцээ, шаардлагад тохируулдгаараа онцлог юм.

  • Барилга угсралт:
  • Агуулах, үйлдвэрийн барилга шинээр барьж угсрах
  • Супермаркет, дэлгүүрийн барилга шинээр барьж угсрах
  • Оффис, үйлчилгээний барилга шинээр барьж угсрах
  • Барилга угсралт сэргээн засах:
  • Хуучин агуулах, супермаркет, үйлдвэрийн барилга, оффис сэргээн засаж, шинээр төлөвлөн зохион байгуулах

Ингэснээр та агуулах, супермаркеттай холбоотой бүх үйлчилгээг мэргэжлийн нэг байгууллагаас авах боломжтой юм.

Тус үйлчилгээ нь тухайн объектоо анхнаас нь  хэрэгцээ шаардлагадаа тохируулан барих боломжийг бүрдүүлсэн хамгийн сайн шийдэл болж байна.

Агуулахын барилгын хувьд нэг эсвэл олон төрлийн, ямар бараа байрлуулахаас шалтгаалан барилгын хийц, зохион байгуулалт өөр байдаг. Мөн хэрэгцээнээсээ хамааран механик, хагас, бүтэн автоматжуулалтын тавиур суурилуулан хөдөлмөр, цагийг хөнгөвчлөх боломжтой хамгийн боломжит шийдэл гаргадгаараа давуу талтай.

Агуулах, үйлчилгээний барилгыг мэргэжлийн байгууллагаар хийлгэх нь буруу төлөвлөлтийн үр дүнд гарах хохирлоос хамаагүй бага зардалтай.

Харин супермаркетын барилгын хувьд барааны нэр төрөл, тавиур, лангуу, худалдан авагчдын чиглэл зэргийг харгалзан үздэг. Ингэснээр үйлчлүүлэгчдийн дэлгүүрт өнгөрүүлэх цагийг уртасгасан таатай орчинтой, их бараа борлуулагддаг дэлгүүрийг бий болгоно.

Хэрэв та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 77776996 дугаарын утсанд холбогдоорой.