2017 оноос агуулахын ашиглалтыг хөгжүүлж буй “G&M star” компанийг энэ удаагийн дугаараар онцолж байна. Тус компани нь энэ чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж эхэлсэн анхдагч компаниудын нэг билээ. Тус компанийн ерөнхий менежер Б.Нарангэрэлтэй ярилцлаа.
Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Юуны өмнө та манай уншигчдад өөрийнхөө тухай болон байгууллагынхаа талаар танилцуулна уу.
Сайн байцгаана уу. Намайг Б.Нарангэрэл гэдэг. G&M star компанид 2017 оноос хойш ерөнхий менежерээр ажиллаж байна. Манай компани нь 2002 онд байгуулагдаад олон салбарт үйл ажиллагаагаа эрхэлж байгаа. 2017 оноос агуулах, супермаркетын тавиурын зураг төсөл, угсралт, тоног төхөөрөмж ханган нийлүүлэлт, суурилуулалт, үзлэг засвар гэсэн цогц үйлчилгээгээр мэргэшин ажиллаж байна. Аливаа бизнесийн байгууллага өргөжихийн хэрээр агуулахын нөөцөө нэмэгдүүлэх асуудал тулгардаг. Бид энэ асуудлыг цогцоор нь шийдэж өгч байна аа гэсэн үг юм. Одоогоор бид Монголын томоохон аж ахуй нэгжүүдийн төслийг амжилттай хэрэгжүүлээд байна.
Агуулахын байрыг шинээр барихгүйгээр бараа нөөцлөх багтаамжийг нь хэрхэн нэмэгдүүлдэг вэ?
Хамгийн түрүүнд манай гаргаж өгдөг зүйл бол зураг төсөл. Зураг төслийг гаргахдаа эхлээд агуулахад хэмжилт хийн, бараа бүтээгдэхүүн болон барилгын онцлогт тохируулан нарийн тооцоолол хийдэг. Ингэснээр тухайн агуулах одоо байгаа ашиглалтын орон зайгаа хамгийн багадаа 50 хувиар нэмэгдүүлэх боломжтой. Агуулахын тавиурын төрлөөсөө хамаараад орон зайн ашиглалт өөр өөр байдаг.
Агуулахын тавиурын төрлийн талаар дурдвал?
Одоо үед хөдөлмөр хөнгөвчилсөн, цаг хугацаа хэмнэсэн, бүр хүний оролцоо ч шаардлагагүй шийдэлтэй маш олон төрлийн агуулахууд дэлхий дахинд бий болж, хөгжсөөр байгаа бөгөөд манай компани бол бүх төрлийн агуулахын тавиур нийлүүлж угсардаг. Жишээ нь манай угсардаг энгийн агуулахын тавиур л гэхэд 10-аад нэр төрөл төрөл байгаа. Тухайн бараа бүтээгдэхүүн, ашиглалтаас хамаараад тохирох шийдлийг нь гаргахад бид тусалдаг. Харин автоматын хувьд хагас автомат, бүрэн автомат, автомат подонтой гэсэн төрлүүд байна. Аль аль нь бизнесийн байгууллагад өндөр үр өгөөжтэй.
Агуулахын тавиураа хэрхэн зөв сонгох вэ?
Тавиураа сонгохдоо агуулахын орон зай, бараа бүтээгдэхүүний шинж чанар, бараа бүтээгдэхүүний оролт, гаралт зэрэг зүйлүүдээ нарийн бодож сонгох ёстой. Нэг жишээ татъя. Хурдан мууддаг бараа бүтээгдэхүүнтэй бол манай гулсдаг замтай агуулахын тавиур илүү тохиромжтой. Энэ агуулахын тавиур нь нэг талаар бараа бүтээгдэхүүнээ хийгээд нөгөө талаас нь эхэндээ хийсэн бараа бүтээгдэхүүнээ авах боломжтой гэдгээрээ давуу талтай. Мөн энэ тавиур нь агуулахын орон зайн 80 хувийг ашигладаг.
Агуулах гэхээр л хэдэн тавиур тавьчихсан байдаг газар биш. Ер нь энэ ойлголт өөрөө маш хоцрогдсон зүйл. Агуулах нь зөвхөн бараа бүтээгдэхүүнийг найдвартай, аюулгүй хадгалах үүрэгтэй байсан бол одоо үед агуулах нь өөрөө хөдөлмөр хөнгөвчилдөг, санхүүгийн хэмнэлт үзүүлдэг, аюулгүй ажиллагааг хангадаг хэрэгсэл болж байна.
Манайхны гаргадаг гол алдаа юу вэ?
Манайхан ихэвчлэн хямд гэж бодоод өөрсдөө тавиураа захиалаад, эсвэл найдваргүй газраас авчихдаг. Гэвч энэ нь эвдрэл гэмтэлтэй ирэх, таарахгүй байх, чанаргүй, баталгаагүй байх гэсэн асуудлууд үүсгэдэг. Тэгээд хувь хүмүүсээр эсвэл өөрсдөө болсон болоогүй угсралт хийдэг. Гэвч энэ бол цаанаа бүгд олон улсын стандартын дагуу хийгдэх ёстой нарийн ажиллагаатай. Тэгээд яг бараа бүтээгдэхүүнээ байршуулаад ирэхээр асуудлууд ундарч цаг зав, санхүүгээрээ хохирдог. Хамгийн энгийн жишээ гэхэд, мэргэжлийн бус хүмүүсээр суурилуулсан агуулахын тавиур дараа нь өөр агуулах руу нүүх үед эвдрэл гэмтэл гаран ахин ашиглах боломжгүй байдаг бол мэргэжлийн байгууллагын суурилуулсан тавиурыг салгаад, өөр агуулахад ашиглах бүрэн боломжтой. Хэрвээ урт хугацаанд ашиглана гэж бодож л байгаа бол найдвартай газраар үйлчлүүлсэн нь зөв.
Манай компанийн хувьд MNS олон улсын стандартыг мөрдөн ажиллаж гэрчилгээгээ авахаар бэлтгэж байна.
Ярилцлагын төгсгөлийг танд үлдээе.
Баярлалаа. Та бүхэндээ болон нийт уншигчиддаа эрүүл энх, аз жаргал хүсэн ерөөе.
G&M star ХХК-тай холбогдох утас: 77776996
Facebook page: https://www.facebook.com/gmstarllc