Дэлгүүрийн бизнесээ хэрхэн өргөжүүлэх вэ?

Таны дэлгүүрийн дизайны гол зорилго нь сайхан харагдах бус харин үйлчлүүлэгчдийг татах орчныг бүрдүүлж, дэлгүүрт өнгөрүүлэх цагийг уртасган, бараа худалдан авалтыг сайжруулах явдал юм.

Дэлгүүрийн дотоод талбайг төлөвлөхдөө барааны нэр төрөл, тавиур, лангуу, худалдан авагчдын хөдөлгөөний чиглэл зэргийг харгалзан үзэх хэрэгтэй. Дэлгүүрийн талбайн төлөвлөлтийг зөв зохистой хийснээр худалдан авагчид бараагаа чөлөөтэй үзэж сонгох, худалдан авсан барааныхаа тооцоог хийхэд дараалал үүсгэхгүй байх, бараа алдах эрсдэлийг бууруулах, худалдааны ажилтнуудад таатай ажлын нөхцөл бүрдүүлэх зэрэг давуу талтай.

 

Дэлгүүрийн ашиглалтын талбай болон ашиг орлогоо нэмэгдүүлэх үндсэн гурван арга байдаг.

  1. Эрчимт өөрчлөлт: Энэ арга нь худалдааны зай талбайг нэмэгдүүлэхгүйгээр дахин төлөвлөлт хийж ашиглалтын талбайг нэмэгдүүлэх хувилбар юм. Бизнесийн үр ашгийг нэмэгдүүлэх энэхүү аргыг аль ч тохиолдолд түгээмэл ашигладаг.
  2. Алгуур өөрчлөлт: Худалдааны зай талбайг нэмэгдүүлэх мөн салбар сүлжээ цэгүүд нэмж байгуулах. Энэ нь хүссэн үр дүндээ хүрэхэд нэлээд хугацаа, зардал зарцуулах боловч өндөр үр өгөөжтэй.
  3. Дижитал шийдэл: Та зөвхөн дэлгүүр дотроо л бараа бүтээгдэхүүн худалдаалдаг байсан бол орчин үед дижитал орчинд ч бараа бүтээгдэхүүнээ борлуулах боломжтой болсон. Жишээ нь: Та утасны аппликейшн, хүргэлтийн үйлчилгээ зэргийг нэвтрүүлснээр борлуулалтаа хэд дахин нэмэгдүүлэх боломжтой.

       Дэлгүүрийн худалдааны талбайг төлөвлөхөд дараах хүчин зүйлсийг тооцох хэрэгтэй. Үүнд:

  • Худалдааны талбайн хэмжээ, харьцаа
  • Барааг өрж байршуулах талбай
  • Худалдан авагчийн зорчих талбай
  • Орох, гарах гарцын байрлал
  • Гэрэлтүүлгийн систем
  • Тоног төхөөрөмжийн систем, тооцооны цэгийн байршил
  • Тасгийн байршил, дараалал хоорондын уялдаа
  • Худалдан авагчийн сэтгэл зүйн хүчин зүйлийн нөлөөлөл.

Худалдан авагчид бараатай богино хугацаанд танилцах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор барааг оновчтой төвшинд байршуулах шаардлагатай. Барааг зөв байршуулах нь тоног төхөөрөмжийн ашиглалтыг сайжруулж, хэрэглэгч барааг саадгүй үзэх боломжийг нэмэгдүүлдэг. 

Мөн утсаар дэлгэрэнгүй мэдээлэл авах болон дэлгүүр төлөвлөлтийн мэргэжлийн G&M star компанитай холбогдохыг хүсвэл 77776996 дугаарын утсанд холбогдоорой.