Төсөл 8
Гүйцэтгэсэн ажил: Хүнд даацын тавиур
- Агуулахын хэмжээ: 864 м²
- Агуулахын тавиурын тавцан бүр нь 500 кг даацтай бөгөөд нэг секц тавиур 2500 кг даацтай
- Тавиурт эзлэх талбай: 175.2 м²
- Нийт талбайн үр ашиг: ~20.3% ( зөвхөн хадгалах хэсгийн талбайн ашиглалт )
Үлдсэн 80%-иас дээш талбайг зөвхөн тавиураар дүүргэхийн оронд, агуулахын дотоод хөдөлгөөний оновчтой зохион байгуулалтад зориулан дараах бүсүүдийг төлөвлөсөн.
Үүнд:
- Ачаа хүлээн авах, буулгах, ачих бүс
- Өргөгч (forklift) машин чөлөөтэй зорчих зам
- Аюулгүй ажиллагааны гарц, нөөц гарцууд, ослын үед чөлөөтэй нэвтрэх боломжтой талбай
Ийнхүү төлөвлөснөөр:
- Агуулахын логистикийн урсгал сайжирч, бараа орох, гарах хөдөлгөөн хөнгөрсөн
- Хадгалах багтаамжийг алдагдуулахгүйгээр оновчтой ашиглаж,
- Ажилтны хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангасан үр ашигтай бүтэц бүрдүүлсэн.