- Худалдаа үйлчилгээ эрхлэгч ААН, иргэд Монгол улсын “Худалдааны газар, түүний үйлчилгээ MNS 5021:2007 стандартын шаардлагыг хангасан худалдаа үйлчилгээг явуулна. Энэ стандартын дагуу хүнсний дэлгүүр ажиллуулахад тавигдах шаардлагыг бүрэн хангаад МХХ-ийн улсын байцаагчаар “Стандарт хангасан тухай” дүгнэлт гаргуулсаны дараа худалдаа үйлчилгээ явуулна.
- Нийслэлийн ИТХТ-ийн 2010 оны 198 дугаар тогтоолоор баталсан “Нийслэлийн худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээний нийтлэг журан”-ыг дүүргийн хэмжээнд худалдаа үйлчилгээ эрхлэгч ААН, иргэд дагаж мөрдөх бөгөөд худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагаанд төрийн захиргаа, арх бүхий байгууллагаас зохицуулалт хийж бодлого хэрэгжүүлэхэд энэ журмыг мөрдлөг болгоно.
- Үйлчилгээний барилга ашиглалтанд оруулсан худалдаа үйлчилгээ эрхлэх тохиолдолд анхаарах асуудлууд: Худалдаа үйлчилгээний барилга бариын өмнө зураг төслөө МХХ-т барилын болон худалдааны стандарт хариуцсан улсын байцаагчид хямнуулан зөвлөгөө авч үйлчилгээний стандартын дагуу барихгүй бол барилга баригдаж дууссаны дараа стандарт хангахгүй үйлчилгээний газарт /дахин засахгүй л бол/ үйлчилгээ явуулах зөвшөөрөл олгогдохгүй болохыг анхааруулж байна. Үүнд: - хоолны газар шинээр барих бол араасаа орсон хаалгатай, нргррны болон хуурай хүнсний агуулах, бэлтгэлийн өрөө, халуун хоол үйлдвэрлэлийн болон аяга таваг угаалгын өрөө, ажилчдын /хувцас солих шүүгээ толь, бичгийн ажлын ширээтэй/ өрөөтэй байх. – Хүнсний дэлгүүрт худалдааны манхми нь 42м2- аас дээш талбайтай араасаа орсон хааргатай, ногооны болон хуурай хүнсний агуулах, худалдаанд бэлтгэх өрөө, ажилчдын / хувцас солих шүүгээ толь, бичгийн ажлын ширээтэй/ өрөөтэй барьж байгуулах шаардлагатай.
Хоёр “Түрээс”-ийн тасаг нээн ажуиллуулах: Худалдаа үйлчилгээний зориулалтын заал танхимд тодорхой хэмжэний талбайр түрээслэн тасаг /лангуу/ ажлуулах тохиолдолд анхаарах асуудлууд: Түрээслэх гэж буй танхим нь худалдаа үйлчилгээний зориулалтын газар байхаас гадна МХХ-ийн ажлын байрны дүгнэлттэй байна. Ийм зориулалтын үйлчилгээний газар нь стандартын шаардлага, үйлчилгээний технологийг хангасан байдаг. Тасаг /лангуу/ ажиллуулах худалдаа эрхлэгч нь худалдааны мэргэжилтэй байх шаардлагатай бөгөөд уг худалдааны газартай түрээсийн гэрээ хийсэн байхад худалдаа үйлчилгээ эрхлэх эрх бүрэн үүснэ. Худалдаа эрхлэгч нь худалдааны газартай гэрээ хийхдээ харилцан зөвшилцөж гэрээнд “Худалдааны стандарт хангасан байр талбайгаар хангуулах, хулгай орох, ус алдах, дулаан цахилгаан тасрах, болон үйлчилгээний танхимын стандарт зөрчигдвөл байгууллага нэгж нь түрээслэгчийн өмнө ямар хариуцлага хүлээх”-ийг нь тодорхой тусгуулах шаардлагатай байдаг.
Гурав Гудамж талбайд худалдаа эрхлэх: Гудамжинд худалдаа үйлчилгээ явуулахыг дараах холбогдох хуулийн дагуу хориглоно. Үүнд: “Захиргааны хариуцлагын тухай” хуулийн 52,.1 дугаар заалт: Ариун цэврийн шаардлага хангаагүй нөхцөлд худалдаа хийх үйлчилгээ явуулахыг хориглох 42.2 дугаар заалт: Хориглосон газар, цэгт худалдаа үйлчилгээ явуулахыг хориглох 42.3 дугаар заалт: Зөвшөөрөлгүй худалдаа үйлчилгээ явуулахыг хориглох бөгөөд зөрчвөл ... “Төрийн хямналт шалгалтын тухай, хуулийн 16.1 дугаар заалт: Хяналт шалгалтын байгууллагын шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, давтан зөрчил гаргавал түүнийг хоёроос гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох
Дөрөв. Нийтийн хоолны үйлчилгээ шинээр эрхлэх хүсэлтэй иргэдэд зориулсан зөвлөмж:
- Нийтийн хоолны үйлчилгээ эрхлэх хүсэлтэй ААНБ, иргэд Монгол улсын “Хоолны газрын ангилал зэрэглэл, үндсэн шаардлага MNS 4946:2005 стандартын шаардлагыг ханган МХХ-т шалгуулж “Стандарт хангасан тухай” улсын байцаагчийн дүгнэлт гаргуулан үйл ажиллагаа явуулна
- Орон сууцны 1 дүгээр давхарт нийтийн хоолны үйлчилгээ эрхлэх тухайд: Орон сууцны 1 дүгээр давхарт нийтийн хоолын үйлчилгээ болон хүнсний үйлдвэрлэл явуулахыг /бохирын шугам бөглөрөх, хоол байнга үнэртэх зэргээр/ оршин суугчдын тав тух алдагдах, үйлчилгээний стандартын шаардлагуудыг бүрэн хангах боломжгүй зэрэг шалтгааны улмаас цаашид шинээр цэг салбар нэмж ажиллуулах хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байгаа юм. Одоо үйл ажиллагаа явуулж байгаа цэгийн тоог нэмэхгүй байж цөөрүүлэх бодлогыг дүүргийн төр захиргаанаас барьж ажиллаж байна.
Тав. Үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл: Дүүргийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэгчид нь ажлын байрны нөхцөл, аюулгүй байдал, тухайн үйлчилгээний стандартын шаардлагыг хангасан талаар эрх бүхий байгууллагаас хуулийн хүрээнд дүгнэлт гаргуулж, дүүргийн Засаг даргын Тамгын газрын Үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтэстэй харилцан гэрээ байгуулан, дүүргийн худалдаа, үйлчилгээний мэдээллийн санд бүртгүүлсэний дараа үйлчилгээгээ эрхэлж, холбогдох хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаа явуулна. /НИТХ-ийн 2010 оны 198 дугаар тогтоолоор/
Зургаа. Согтууруулах ундаа худалдах түүгээр үйлчилэх тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт, түүнийг олгох туха: Согтууруулах ундаа худалдах түүгээр үйлчлэх ААНБ нь НИТХТ -ийн 207 оны 71 дүгээр тогтоолд заасан журмын дагуу, энэхүү журмаар баталсан шаардлагыг хангасны үндсэн дээр дараах баримт:
- Тусгай зөвшөөрөл хүссэн албан бичиг /Эрхлэх үйлчилгээний төрөл, оноосон нэр, байрлах хаяг, харилцах утас, факс тодорхой дурьдах/
- Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хуулбар/
- Мэргэжлийн хянэлтын газраас тухайн үйлчилгээний чиглэлээр ажлын байрандаа улсын байцаагчийн болон ажлын байрны дүгнэлт /хуулбар/
- Улсын стандартын шаардлагыг хангаж дүгнүүлсэн стандартын хуудас зэргийг бүрдүүлсэн хүсэлтээ гаргана. Тусгай зөвшөөрөл олгохын өмнө дараах бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг шалгана
- Үүнд: Улаанбаатар хотын ЗАА-ны ХХҮ-ний хэлтсийн дарга
- ХХҮ-ний хэлтсийн худалдаа үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн
- Дүүргийн ЗДТГ-ын ТХҮХ-ийн дарга
- ТХҮХ-ийн худалдаа, нийтийн хоол хариуцсан мэргэжилтэн
- Цагдаагийн газрын архидан согтуурахтэй тэмцэх тасгийн ажилтан
- Татварын газрын Хяналт шалгалтын хэлтсийн ажилтан Тухайн ажлын байр нь МХХ-ийн стандарт хангасан дүгнэлттэй боловч Дүүргийн ажлын албанаас баримтлаж буй бодлого, чиг үүрэг, хот төлөвлөлт, үйлчилгээний хүрээ, хүн амын нягтшил, цэгийн тооны баталсан норматиь зэрэг холбогдох асуудлуудад нийцээгүй нөхцөлд тусгай зөвшөөрөл олгохгүй бөгөөд нийцэж байгаа тохиолдолд ажлын хэсгийн санал дүгнэлтийг Дүүргийн засаг дарга танилцаж дүүргийн саналыг албан бичгээр УБ хотын ЗАА-ны Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэст хүргүүлэх бөгөөд тус хэлтсээс УБ хотын Ерөнхий менежерт танилцуулан шийдвэр гаргуулна
Тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага, хүнсний аюулгүй байдлын давтан ноцтой зөрчсөн, зөрчлийг арилгуулах талаар тавьсан шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг олгосон байгууллага түүний хүчингүй болгоно. Худалдаалж байгаа согтууруулах ундааны хэмжээ нь нийт худалдаалж буй бараа бүтээгдэхүүний үнийн дүнгийг 25%-аас хэтрэхгүй байна
Эх сурвалж https://www.legalinfo.mn/annex/details/8261?lawid=13194