АГУУЛАХЫН СИСТЕМИЙН ЗӨВЛӨМЖҮҮД

Таны бизнест хэрэгтэй агуулахын системийн талаарх зөвлөмжүүд

- Нарийн төлөвлөсөн агуулахын систем нь таны бизнесийн үйл ажиллагааг тасалдуулахгүй явуулахад маш ихээр тусална. Хэрэв таны хадгалах талбай таны хэрэгцээнд зориулагдаж тохирсон бол бүтээмж ч бас нэмэгдэх болно.

- Хэрэв та агуулахаа шинэчлэх эсвэл шинэ агуулахтай болох гэж байгаа бол дараах зөвлөмжийг анхаарч үзээрэй.

1. Мэргэжилийн компанитай холбогдож ярилцах.

Хэрэв та агуулахын хадгалах багтаамжийг тооцоолоход асуудалтай байгаа бол мэргэжилтнүүдтэй зөвлөлдөөрэй. Итгэмжит агуулахын тавиур нийлүүлэгчтэй холбоо барьж, зөвлөмж авах.

Мэргэжлийн ханган нийлүүлэгчид танай агуулахын хэрэгцээнд зориулж захиалгат агуулахын системийг боловсруулж өгөх болно.

Өндөр чанартай агуулахын тавиуранд хөрөнгө оруулалт хийгээрэй. Бизнесээ болон ажилчдаа хамгаалдаг агуулахын төлөвлөлтийг хийлгээрэй. Нийлүүлэгч тан бизнесийн өсөлтийг эрэлхийлэхийн зэрэгцээ ажилчдын аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж байгааг ойлгох болно.

Бэхэлгээний материал нь удаан эдэлгээтэй, чанартай байх ёстой. Агуулах нь сайн гэрэлтүүлэгтэй байх ёстой. Танай ажилчдад коридороор явахад аюулгүй, тав тухтай мэдрэмж төрж байх учиртай

2. Агуулахаа судлаарай.

Агуулахын системийн үр ашгийг дээшлүүлэх зорилготой бол жижиг сажиг зүйлүүдийг битгий орхиорой. Та шинэчлэл хийхдээ агуулахын тавиуруудын жигд байдал бүх талбайг хамарч байгаа эсэхийг сайтар анхаараарай. Хэрэв таны агуулах жигд бус хэлбэртэй бол булан бүрийг хамгийн дээд хэмжээнд ашиглах арга зам ч бий.

Ирээдүйн төлөвлөгөөгөө бас хар. Таны өнөөдрийн төлөвлөгөө ирээдүйд өсөлт, тэлэлтийг хангаж чадах уу? Таны агуулах асар том өөрчлөлт хийхэд бэлэн байх уу? Эсвэл та бүх зүйлийг дахин шинэчлэх үү?
Шинэ зохион байгуулалт нь ажилчдийн ажлын алба хаана байх зэрэг бүх үйл ажиллагааг харгалзан үзэх ёстой.

3. Төсвийнхөө талаар шийдвэр гаргах.

Мөнгө гаргаж найдвартай агуулахын системд хөрөнгө оруулах нь сайн, гэхдээ зам зуурт гарч болзошгүй гэнэтийн зардлыг тооцохоо бүү мартаарай.
Илүү их мөнгө хэмнэхийн тулд хамгийн хямд сонголтыг сонгох нь сонирхолтой байж болох ч бас үнэтэй сонголт байдаг гэдгийг санаарай. Та хямдхан төсөвлөж агуулахаа босгосноор өртөг өндөртэй засвар, эсвэл осол, гэмтэл бэртэлд хөрөнгө их зарцуулж магадгүй юм.

4. Босоо байдлаар бод.

Орон зайг өргөжүүлэхдээ хэвтээ байдлаар бодох нь зүйн хэрэг боловч та босоо орон зайг үл тоомсорлож болохгүй
Босоо зайны давуу талыг ашиглах нь квадрат метрийг нэмэгдүүлэхгүйгээр бараа агуулахдаа илүү их зүйлийг байрлуулах боломжийг танд олгоно.


5. Хүлээн авах, хүргэх газартаа анхаарлаа хандуулаарай.

Хүлээн авах, тээвэрлэх хэсэгтээ асар том орон зайг зориул.

Хожим нь бухимдсан үйлчлүүлэгчээсээ уучлалт гуйхаас илүүтэйгээр эхэндээ чанартай шалгалт хийхэд цаг хугацаа зарцуулах нь дээр.

Хэрэв та зах зээл дээрх том тоглогчдоос эсвэл зөвлөх газруудаас зөвлөгөө авах боломжтой бол Г ЭНД М СТАР ХХК-аас аваарай Тэд уг стратегийг агуулахдаа ашиглах боломжийн гаргаж өгнө. Тэднээс санаа авч ажиллах нь буруудаад байхгүй.