СЭРЭЭТ АЧИГЧИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА ГЭЖ ЮУ ВЭ?

Сэрээт ачигч нь агуулахын ажлын голыг нугалдаг. Бараа материалыг тэргэнцрээр болон сэрээт ачигчаар зөөж байгаа хүн их амар ажиллаж байгаа мэт харагддаг. Гэвч сэрээт ачигч нь ажлын 1 өдөр асар их хэмжээний бараа материалыг зөөдөг бөгөөд хүнд ачааг зөөж ажилчид болон хураасан материалын дэргэдүүр явахдаа томоохон аюул учруулж болдог.

Сэрээт ачигчийн аюулгүй ажиллагаа нь агуулахын болон аж ахуйн аюулгүй ажиллагааны чухал хэсэг нь юм. Сэрээт ачигчийн осол нь жолооч болон нэг дор ажиллаж байгаа хүмүүсийг гэмтээхэд бэлэн байдаг. Тиймээс сэрээт ачигчийн оператор нь аюулгүй ажиллагааны арга барилыг хатуу мөрдөх ёстой.


 

Сэрээт ачигчийн аюулгүй ажиллагааны хамгийн эхний дүрмийг бид мэднэ:

Сэрээт ачигчийн операторын сургалтад хамрагдаж гэрчилгээ аваагүй бол бүү ажиллуул.

Сэрээт ачигчийнхаа бүрэн бүтэн байдлыг өдөр бүр шалгадаг ёсоороо шалгаад дараа нь анхаарах ёстой гол зүйл нь зөөх ачааныхаа онцлогийг мэдэж авах хэрэгтэй. Ачааг өргөхдөө сэрээ нь ачааг тэгш хэмтэйгээр, сэрээт ачигчийг тогтвортой байлгахуйцаар өргөхөөр байрласан байна. Тогтвортой болгохын тулд ачаан дээр дахин хүнд юм нэмж тавьж болохгүй. Харин ачааг дахин өрсөн нь дээр байдаг.

|

 

Сэрээт ачигчийн цамхгийг арагшаа бага зэрэг налуу, босоо байдалтай байлгаж ачааг өргөхдөө гулгаж унахааргүй өндөрт л авч явна. Тэгш биш газарт бол бага зэрэг өндөрт өргөж болно. Ачааг өргөхдөө дээр саад болох юм байгаа эсэхийг шалга. Ачаа юманд хүрч болзошгүй гэж бодвол өндрийг хэмж.

Ачааг зөөхөөс өмнө явах газраа хэр мэдэж байгаагаа шалга. Замаа дотроо төсөөлж үз. Замаа дүрсэлж бодоход хэцүү байвал та замаа сайн мэдэхгүй байна гэсэн үг. Иймд та явах газраараа явган явж саад болох зүйл, зам дээрх хөдөлгөөн, дээгүүр тээглэх юм байгаа эсэхийг шалгах нь аюулгүй ажиллагааны шаардлагад нийцэх болно.

Ачааг зөөж байхдаа аюулгүй ажиллах хурдыг хэтрүүлж болохгүй. Учир нь машины жин нэмэгдэхэд явж байгаад бүрэн зогсох зай нь ачаагүй үеийнхээс хамаагүй илүү болдог.

Хамгийн чухал нь явган хүмүүс урд хойно чинь байгаа эсэхийг байнга харж, шалгаж байх ёстой. Явган ажиллаж байгаа ажилчдад илүү анхаарал тавих хэрэгтэй. Явган хүн явах замаар чинь хөндлөн гарч байвал тэднийг явж дуустал нь зогсож хүлээнэ. Зам чөлөөлөгдтөл хөдөлж болохгүй. Сэрээт ачигч, явган хүн 2-ын хооронд гардаг ослын ихэнх нь жолооч, явган хүн 2 бие биеэ мэдээгүй байснаас болдог. Харилцаа холбоо сайтай байх хэрэгтэй. 

Ямар ч орчинд сэрээт ачигчийг ажиллуулахдаа аюулгүй арга барилыг дээд зэргээр барих ёстой. Энэ нь ямар нэг ачаанд дарагдчихсан байснаас хэдэн сая дахин илүү гэдгийг анхаарч яваарай.